9-n Tumur

BUU SYDLAL

Зэрэг дэв , эрэмбэ дараа

Зэрэг дэв , эрэмбэ дараа.

Бөөгийн шүтлэг зан үйлд бидний байгаа энэ ертөнцийг 3 хуваан авч үзэх юм. Доод тив , Дунд тив , Дээд тив гэж 3 хуваан авч үзэх нь нэн сонирхолтой бөгөөд учир утагтай байдаг бололтой . Ийн олон зүйл нуршилгүй мэдэхээ бичий.

Доод тив : Уул ус , ургамал амьтан , газар шороо , шавьж , өт хорхоо , үхэгсэдийн ертөнцийг хамаруулан ойлгодог байна.

Дунд тив : Бидний оршин байгаа энэ ертөнцийг дунд тив гэж авч үздэг . Өөрөөр хэлбэл хүн заяанд төрсөн биднийг хэлж байгаа юм.

Дээд тив : Энэ тив бол олон асуулт агуулсан ойлгон таньж мэдхэд төвөгтэй бөөгийн онго , хүмүүний сүнсний ертөнц юм. Миний өгүүлэх бөө түүний онгын эрэмбэ дараа энэ ертөнцийн үйл байдаг бололтой.

Бөөгийн онгын эрэмбэ дарааг мөн 3 ангилалд хуваан үздэг тал байна. 99 тэнгэр , Завсар тэнгэр , Мөнх тэнгэр огторгуй гэж.

99 тэнгэрийн бүрдэл хэсэг 55 цагаан тэнгэр 44 хар тэнгэр энэ хар цагаанаар ерөнхийлөн хуваагдах нь , Гол бүрдэл хэсэг нь Халхын 33 , Харчины 33 , Буриадын 33 тэнгэр гэж . Халхын 33 тэнгэрт төв халхын овог аймаг , үндэстэн , ястангууд . Харчины 33 тэнгэр монгол цусны үндэстэн туурагтангууд. Буриадын 33 тэнгэрт хаминаган буриад , буриад үндэсний тэнгэрүүд багтан 99 тэнгэр бүдэн бий болно.

Тухайн бөө 13 чанараа гүйцээн дархан бөө гэсэн цол хэргэмээ авсны дараа  хариалагдах овог үндэстэнийхээ өөрөөр хэлбэл халхуу , буриадуу , харчинуу гэдгээс хамаарч тухайн 33 тэнгэрт эрдэм чадал , буяны зүтгэлээрээ тэнцэн дороос нь эхлэн дээшээ ахин сууна. Энэ 33 тэнгэрийн суудал байнгын хөдөлгөөнд оршино . Сайн үйл хийсэн нь дээшээ үйл барагтаа байгаа нь доошоо уруудах гэх мэт . Тухайлбал сумо бөхийн дүрэм шиг гэхүүдээ.

Ийнхүү зүтгэж 33 тэнгэрийн тэргүүнд ирхэд олон зуун жилийг үзэн олон улаач дамжин буянаа түгээсээр байдаг байна. Мөн энэ дотороо харын бөө удгана харын 44 тэнгэртээ цагааны бөө удгана цагааны 55 тэнгэртээ мөн л хийсэн үйлээрээ эрмбэлэгдэн сууна. Энэ 99 тэнгэртээ тал талаасаа эрэмблэгдэн тэргүүнд ирээд завсар тэнгэрт дэвшин суудал ахина.

Завсар тэнгэрт ирсэн онго өөрийн үндсэн гаргууд нэг эрдэмээрээ чиг баримжаагаа гарган өөрөөр хэлбэл сайн ясны бариач, эсвэл мэргэ төлгөнд гаргуун эсвэл мөнгө дуудхад гаргаан гэдэгч юмуу ийм төрөл бүрийн эрдэмээрээ нэгдэн сууж өөр өөрийн тэнгэрийг бүдүүлэн буянаа түгээн олон түмний этгэл хүндлэл, хайр халамжийг аван өөрийн гэсэн хүрээлэлийг үүсгэн бүрдүүлж завсар тэнгэр болох Аяаарлах тэнгэр Хаяаарлах тэнгэрт заларан суудаг байна. Энэ 2 тэнгэр 9 , 9 суудал эрэмбэтэй мөнл дороос нь эхлэн сууж буянаа түгээн тэргүүлэн  Мөнх хөх тэнгэртээ заларан гардаг байна.

Мөнх хөх тэнгэртээ нэгэнт гарсан онго өөрийн буудал суудалаа бэлдэн өөрөөр хэлбэл уул усны эзэн болж суугаад мөнх хөх тэнгэрийн бүхийл үйлд зүтгэнэ.

Мөнх хөх тэнгэрт 4 гол тэнгэр байна. Төрийн 33 тэнгэр цагааны 9 тэнгэр , харын 9 тэнгэр , галын 9 тэнгэр . Энэ 4 гол тэнгэрт мөнл өөр өөрийн эрдэм чадалаар эрэмбэлэгдэн сууна . Эдгээр тэнгэрүүдэд суух мөнх тэнгэртээ гарсан онгууд тэргүүн онгуудаг байдаг болтой. Төрийн 33 тэнгэр тэргүүлэн байна. Эдэгээр тэнгэрүүд мөн л хөдөлгөөнд оршино.

Эдгээр олон онгын эрэмбэ дарааг хэн хийж суудал эрэмбийг заан суулгаад байна гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Мөнх тэнгэрийн эзэн гэж нэг байна эзний зараал Хүү гэх 2 зайран 1 удгана байдаг . Тэр нэг удганыг 3 тивийн Шившээ удага буюу Гужиг удага гэж нэрлэнэ. Энэ удаган бол үхээрийн ертөнцөөр гүйдэлтэй хүмүүний үхэх төрхийг бүртгэн суухын зэрэгцээ мөнх тэнгэрийн бүх онгуудыг хамааран зэрэг дэв суудал эрэмбийг товлон суудаг мөнх хөх тэнгэрийн ганц удаган буюу огторгуй юм.

Энэ удаган бүх онгодуудын бүхийл үйлийг хамааран сууж өөрийн баруун мөрөндөө ах болох Мөнгөлдэй зайранг , зүүн мөрөндөө ах болох Дарахдай Зайранг суулгана. Мөнгөлдэй зайран цагаан тэнгэрүүдийн ганц эзэн хүний төрхийг бүртгэн сууна. Дарахдай зайран хар тэнгэрүүдийн ганц эзэн хүний үхэхийг бүртгэн суудаг огторгуйнууд юм. Харин Гурван тивийн Шившээ удаган хар цагааныг тэнцүүлэн суудаг завсар тэнгэр буюу огторгуй юм. Гурван тивийн Шившээ удага өөрийн зараал 27 тэнгэрийг мөнх хөх тэнгэртээ гарсан онгуудаас сонгон авч зараалын тэнгэрүүдийг бүрдүүлэн сууна . Үүнд цагаан 9 баруун гарт суух , Хар 9 зүүн гарт суух , доор нь суух завсар 9 гэж 27 тэнгэрийг зараал болгон сууна. 

Гурван тивийн Шившээ удага мөнх тэнгэрийн болон мөнх тэнгэртээ гараагүй бүхийл онгыг хамааран сууж зэрэг дэв өгөхийг нь өгч идэхийг нь  эдэж зархийг нь заран суудаг . Өөрөөр хэлбэл онго бүхэн Гурван тивийн боол болон суудаг гэх юм билээ.

Эдгээр олон тэнгэрийг туулсан онго онгын дээд цол болох буумал гэсэн нэрийг авч дуртай газраа буун суун явж өөр өөрийн хариалах тэнгэрээ удирдан сууна. 9 буумал байх ч Мөн л Гурхан тивийн удаганы зараал тэнгэрүүд байна. Одоо буумал дахин төрөхгүй гэх юм билээ Нийт 9 буумал байдаг бүгд бүрдэн буумал гэсэн зэрэг дэв цолоо авсан гэдэг юм.

Эрт цагын хаад ноёдууд харин эдгээр олон шат дамжиллаггүйгээр мөнх тэнгэрт гардаг  байж өөрөөр хэлбэл ард түмэн тэнгэрийн хүү хэмээн хүндэлэн бишэрч харамгүй ихээр хүндлэн  буяны замыг нь гүйцээн мөнх тэнгэрт гархад саадгүй болтлоо хайр хүндлэлийг бий болгосон байдаг байна. 

start=-6 , cViewSize=50 , cPageCount=1

44 сэтгэгдэл:

null
Сүхбат

CHI OOROO BOO YU.BISH BOL CHI UNHEER NAAD CHIGLELEEREE NADAAS HEREGTE HEREGUI ZOVOLGOO BAS BUS ZUIL OGJ BOLNO SHUU

eruul (зочин)

Бичих зүйл байвал чөлөөтэй шүү би дуртай хүлээн авах болно.

unengejiin (зочин)

сонирхолтой санагдлаа...гэхдээ нэг зүйл асуухад, миний мэдэх нэгэн улаач унтаад сэртэл биед нь балчир тэнгэр орчихсон байсан гэсэн...тэгээд тоглох тоглоом алтан мөнгөн гэр чинь хаа байна гэх мэт юм асууж байсан гэсэн...ингэж болох уу? ийм зүйл үнэхээр болдог гэж үү? гайхжийн л даа...

MD (зочин)

Сайн у.. асуух юмаа дэс дарааллуулаад бичлээ..
1. Буумал гэж яг юуг хэлээд байна?
2. Энэ мэдээллийн бааз гэх юм уу эсвэл мэдээллийн бодит байдлыг юугаар нотолж байгаа вэ хө? гол нь чи өөрийн онгодоос асуугаад байна уу эсвэл ном зохиолоос уншаад байна уу?

Ерээл

Эдгээр миний бичээд байгаа зүйл шинэ соргог мэдээлэл биш шүү дээ . Жинхэн бөө хүн энэ зэргийн мэдлэгтэй байх ёстой юм. Өөрт бууж байгаа онгоо ямар учиртай миний хэд дэхь өвөг удам хэний талаас бууж байгаа хаана ямар буудал суудалтай хэд насалж хэдэн улаач дамжин бууж байна. Мөнх тэнгэртээ гарсан эсэх гараагүй бол хаана сууж байна. Дархан чанар гүйцсэнүү гүйцээгүй бол одоо хэдэн чанартай байгаа. Гэх мэт.

Буумал гаж : Бууж мордон явах гэсэн үгэлдээ . Буумал болсон онгод өөрийн улаач гэж байдаггүй хэн сайн улаач байна хэн сайн бөөлж байна. Тэр улаачид буудаг тэнгэр шүүдээ. Жишээ нь: Улаан буумал гал улаан тэнгэрийн эзэн гэх мэт :
Одоогоор Хар буумал , Хөх буумал , Цагаан буумал , Улаан буумал , Шар буумал гэсэн буумалууд бууж байгаа.

дурлагч

Чиний энэ бичлэгийг уншаад бөөгийн талаар шаал өөр сэтгэгдэлтэй болж байна шүү. Их хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл өгч байгаад баярлалаа.

Hi all (зочин)

Buumal tengeriig bodhoor uruwdmuur ch yum shig.Ur udmaa tasalsan gesen ug.Herwee ongodoo awahgui baiwal dogshirch ooriinhuu udmiig tasalsan gesen ug. Buumal gedg neriig n ch medehgui l dee.Gehdee tiim neg ongodiig medeh yum bna. Ih huch chadaltai.Oorsdiinhuu ur udam shig l handdag. Chanar gedgiig harin sain oilgohgui bgaa yum.Ter chanar gedeg chin haashaa yum zuunii buriad bolon busad buu nar hiideg yumuu.Minii medeh buu nar chanar hiilguigeer shuud l buulj ongodoo oruulan erch huchiig awaad l yawdag.Ter chanar sonin bgaa yum.Modond duuldeg ch geh shig.Zuwhun bagsh n l ongodiig n buulgaj bj buur arvan heden jiliin daraa oor deeree buulgadag ch geh shig.Sonin bgaa yum.Zanshil buur oor l doo.Tegeed ter shariin shashintai holilddog n yaj bgaa yum bol? Oorsdoo tiirengee holduulj chadahgui lamaar nom unshuulj gargadag gehiin.Sonin shuu

Намхай (зочин)

Сайн байна уу?
Өөртэй чинь уулзаж асуух юм байна. уучилаарай Өөрөө бөө бол болоод хэр удаж байна вэ? Намайг угтай байна гэсэн Тэгээд өнөөдөр төрийн их зайран Бямбадорж гэдэг хүнтэй уулзсан чин онгодтой холбоотой бие сэтгэлийн барцад арилгана гээд нэг засал хийлгэчихлээ. Онгодыг таслана гэж яриад байсан. Буруу юм хийлгэчих вүү дээ гэж бодоод л байж байна. Хариу хурдан өгвөл сайн байна.

Delden (зочин)

ziak sain bna uu sonirholtoi medeelel bna bi neg asuuh yum bna tengeriin erembe daraa gej sonirholtoi yum minii sonssonoor bol monkh tenger gej 1 bna ter ni hamgiin deer bna tuunii door 3 howuuntei tanii heldegeer Mongoldei zairan Darhadai zairan Gujiga udgan uunii door bolhoor Hayaarlah 9 tenger Tsatsragch tsagaan 9 tenger Ayarlah 9 tenger Zuhel har 9 tenger gej baidag bololtoi yum ene ni yutai holbootoi we geheer mongolchuud bid ert deer ue-s galiig shutej irsen tuuhtei galiin eh uusweriig nar gej uzdeg tiimees naraar barimjaalan edgeer 9 tenger suudag yum shig sanagddag jishee ni uur tsaj nar mandah ue-g ni hayaarlah 9 tenger tsatsragch tsagaan gedeg ni naran hooroh id odoriig ayaarlah gedeg ni naran jargahaas shoniin burii boltol harin zuhel har 9 tenger gedeg ni naran jargasan hoino humuunii zuud noiriig manaj bdag tengeruud gej sonsson edgeer tengeruud ni tanii helseneer zawsar tengertee bagtaj bna uu haanaaa bagtaj bna aa. ene talaar todorhoi medej bna uu medej bwal todruulj ogooch.

Ерээл

дэлдэнд: Аяарлах , Хаяарлах тэнгэр бол завсар тэнгэр болно. Харин цагаан есөн тэнгэр хар есөн тэнгэр бол мөнх хөх тэнгэрийн тэнгэр мөн зүүд нойрны зүхэл хар тэнгэр бол мөнл мөнх хөх тэнгэрийн нэг тэнгэр . өөрөөл хэлбэл зүүд нойрны үйлд гаргуун онгууд суудаг гэсэн үг. Хэсэг бүлгээрээ юуг сайн хийдэгээрээ нэгдэн өөр өөрийн тэнгэрийг бүрдүүлэн суудаг байна энэ нь онгуудын өөрийн дурын үйл бололтой.

Ерээл

Намхайд: Угтай гэдгээ мэдсэн бол сайн зүйл болж. Удахгүй тэнгэрийн үүд хаагдах болж байгаа тул анхаарал тавь.
Харин тэр төрийн зайран чинь худлаа нөхөр дөө би лав сайшаахгүй. Уг залаалхад зарим бөө нар урдчилж толгой эргүүлсэн олон юм ярьж олон засал хийдэг гэсэн . Минийхээр бол тэр хийгээд байгаа зүйлүүд нь худлаал гэж хэлэх гээд байна.

Намхай (зочин)

Маш их баяраллаа. Тэр төрийн зайран миний онгодыг таслах засал хийлээ гэсэн. Дахиад л хийнэ гэсэн. Тийм юм байх уу?

Ерээл

Онго таслана гэснийг ойлгохгүй бн. Хэрвээ тийм зүйл байдаг бол олон бөө болох хүсэлгүй хүмүүс байдаг юм билээ тэдэнд хэрэгтэй юм байна.

Ерээл

Тэр хүн бөөлдөг юмуу. Хэн гэдэг ямар буудал суудалтай онго буудаг юм байна. Бөө хүнд үзүүлж байгаа хүн хэн гэдэг онготой хөөрөөд байгаагаа мэдэх хэрэгтэй

Намхай (зочин)

хариултыг хурдан өгч байгаад баярлалаав Тэр хүн бөөлөөгүй ш дээ. Зоос татаад л тэгээд засал хийнэ гээд хийсэн. Ямар ч байсан өргөөнд нь Хэц хэнгэрэг байсан. Би уул нь бөө болмооргүй байна гэж хэлээгүй гэтэл онгод таслана гээд архиар цацаад, хуур татаад байсан. Ёстой толгой ЭРГЭЭД БАЙНАА.

Намхай (зочин)

Нээрээ тэр хүний өргөө нь их засаг их сургуулийн урд талд нь Монгол бөө мөргөлийн төв гэсэн бичигтэй юм байна лээ.

Ерээл

Ямар ч байсан чамд засал хийсэнл юм байна. Өөрийн сэтгэл болсон бол өөр бодох зүйл юу байна.

Намхай (зочин)

Ийм хүмүүст хэрэгтэй блог ажиллуулж байгаад чинь баярлалаа. Блогоо улам сайхан ажиллуулж илүү их мэдлэг олж авахад туслаарай. Байнга унших болно.

дархад (зочин)

тэр төрийн зайран чхудлаа байхаа би бас тэгж бодоод байдаг угаа таслуулна гэдэг тийм ч сайн зүйл бишдэгээ чи өөр сайн бөөд үзүүлэх хэрэгтэй монголд ямар ганцхан тэр зайран байгаа биш дархад бөө нар их сайн байдаг юм байна лээ ш дээ чи дархад бөөд үзүүлээ би чамд зааж өгье чи надад хаягаа үлдээгээрэй

Gar (зочин)

huuee ee saihan blog bna huue bi neg hund ochij uzuulsiin ter hun tegsen huwtsas hereglel ene teree ch omsohgui suuj bgaad l ene ni ingesen bna ter ni tegsen bna geed yum yariaad bsan tegeed hamgiin sonin ni odor gereltei booldog boo gej bhgui herwee gerelteid boolj bgaa bol hudlaa boo gej helsen ene er ni unenii ortoi yu tegeed ner us bichij awaad hotsordiin ooroo shono gantsaaraa boolj bhdaa zasal ene teree hiichne geed ulddegiin hiideg ugui ni medegdehgui iim hun er ni yamar boloo nadad tailbarlaad uguuch. oo tegeed bas boolj bhad ni hajuud ni gadnii humuus baij boldoggui gej helsen oo bas neeree ter hun boon orgomjloltoi ger bna lee hanaar ni duuren orgomjlol onii shildeg boo moo bolsiin bish uu tiim shildeg boo shalgaruuldag yum gej bdag yum uuu bdag bol haanaas todruuldiin bol. ene olon boon dund umbaj shumbaj yawna daa he eh suuldee barag ooroo boo boloh yum blgui he he

Deerh gart (зочин)

Ter chini joohon sejigtei l hun baina daa. Ongodtoi holboo barihiin tuld zaaval chinii umnu buuluh albagui yum shuudee. Gehdee l udur buulj boldoggui en ter gej bol barag hudlaa bainaa. Yaahav ongod ni yu gedeg ch baij boloh yum. Gehdee naad hun chini hudlaa l luivarchin baina daa. Hen gedeg hun tegeed bainaa. Horse Boy geed kinog uzvel buu nar udur ch buulj boldgiigg haraarai

MD (зочин)

Өдөр бөөлж болдог эсэхийн хувьд миний ойлгосоноор тэнгэрүүдээсээ шалтгаалан бөөлөх явдал байдаг. Жишээ нь хар цагаантай, эсвэл цагаан хартай, дан хартай, дан цагаантай ч гэдэг юм уу? анх тэнгэрт босохдоо алийг нь эхэлж барьсанаас шалтгаалан дан хар тэнгэртэй улаач нь харанхуйд бөөлөх нь сайн, дан цагаантай нь гэрэлтэй буюу өдөр бөөлөх нь сайн, цагаан хартай, нь нар жаргахаас эхлэн бөөлөөд нар шингэсний дараа ч бөөлж болдог зэрэг тохиолдол байдаг гэж. ӨХ: дан хартай бөө нартай бөөлдөггүй байж магад гэж бодож байна.

Ерээл

Бөө хүнд цаг нар өдөр шөнө гэсэн ямарч ялгаа байхгүй. Тэнгэрт тангараг тдавихдаа өдөр бөөлнө , эсвэл шөнө бөөлнө гэж тангараг тавьдаггүй байх.
Харин хийх үйлээсээ хамаарч шөнө өдөрийн ялгаа бий . Харын үйл хийх бол мэдээж бүрий шөнө бөөлнө .
Цагааны угтаа гээд шөнө бөөлөхгүй гэсэн зүйл байхгүй шүү. Дахин хэлхэд ямар ч бөө хүнд цаг нар өдөр шөнийн ялгаа байхгүй. шүү

MD (зочин)

Аан тийм үү...магадгүй тийм ч байж болохын.

life (зочин)

sain bnu?eryyl-s asuuh zyil bna,ene zyil 10-s ilyy jiliin umnuus ehelsen bhaa bi tegj bodoj bn,manai eejiin ahiinh 4 hyyhedtei ail bsan,anh dund hyy n zolgyi yavdlaar nas baraad tgeed l daraallad l nas barsaar tedniihaas hyn yldeegyi,tgtel manaih ed hurunguu aldaj ehleed daraa n tom ah nas baraad,daraa n eej ,daraa n aav tgd dund ah maani har gert orood odoo dyy bid 2-l yldsen,bud 2-sayhan buu deer ochij yzyyltel bid 2-g 2-lang n udgan boloh yum bna sahiusaa hurdan av dahiad hyn avch yavah geed bna gsen,odoo bi bnga nas barsan geriihniigee tgd l nas barsan hymyys bnga zyydledeg brag shun algasahgyi,yneheer sahiustaI ESEHEE YAJ MEDEH VA HAANAAS TIIM SAIN HYN OLJ BOLOH VE?BI HYALH HYYHEDTEI UCHRAAS HOISHLUULJ BOLOH BOLOVUU?BIDEND TUS BOLJ HARIU BICHEEREI???BAYRLLAA

Ерээл

Life; shiniin 15 d hureed ir geh hariy ogii. 11 sariin 2 d boloh um bn.

life (зочин)

haana ir gesen yg ve?my erdka03@yahoo.com ru ochih gazriig bicheed yavuulchih,hervee end bichej bolomgyi bol.bayarlla

zochin (зочин)

hi
bugdiin unshlaa. shal utgagui yum bichihee bolioch. ooroo ooriigoo yanz bureer orgomjileed bh chin ineedtei sanagdaj bn. Jinehne boo bol iim balai yum bicheed bdaggui bh. Orovdomoor yum.

zochin (зочин)

Бүгдийг уншиж сонирхдог.Бөөгийн талаар уншихад хэрэгтэй сонирхолтой юм их байдаг.Баярлалаа.Их мэдээлэл тавьж байгаарай.

zochin9 (зочин)

ayarlah tengeriin talaar asuumaar bna yamar yamar ongo suudag we.bas ene olon ongod chine tengert neg suudaltai gazart bas uulzand suudag gesen ene yamar uchirtai yum be

Ерээл

Аяарлах , Хаярлах тэнгэр нь мөнх хөх тэнгэрийн завсар тэнгэр болж завсарын хар цагаан тал болон явна. Энэ тэнгэрт 9 : 9 онго эрэмбэлэгдэн суух юм. Аяарлах тэнгэр нь завсарын хар тэнгэр болон явж түүний тэргүүн зайрангаар Хөвчин хэмээх зайран толгойлон байдаг.

Мөнх хөх тэнгэртээ залран гарсан энэ мөнх тэнгэрийн тэнгэр суудалд эрэмбэлэгдэн суудаг онгууд Уул нуруу хайрхадыг эзэгнэн суух буудал өөрөөр хэлбэл гэр орноо болгон сууж өөрийн харианы удам угсаа хамжлага нараараа хүрээлүүлэн дов толгод довцог бүрийн эзэн болгон суулгадаг байна.

Zochin (зочин)

sh niitlel bna. nadad 99 tengeriin buh zadargaa heregtei bna l daaa haanaas olj unshihuu

munhtenger (зочин)

GOY BLOG BNAA.BI NELEEN SUDALDAG L DAA.UNUU TSAGT DEED OYUN UHAANTAI YANZ BUREER HARITSDAG HUMUUS IH BOLSOON.BUUGIIN HUVTSAS HEREGLELEER BUULGAHAAS GADNA UMSGULGUIGEER UNDUR HEMJEENII BYASALGAL HIIJ BUUGIIN TENGER SAHIUSUUDTAI,BURHADTAI UULZAJ HARITSAJ GEGEERLIIG OLJ BOLDOG.TENGERT SAHIUSUUDAAS GADNA IH OLON HUCHNUUD OLON ORON ZAI BDAG YUM BILEE.UUNEES GADNA BUUGIIN TENGERIIN HAMGIIN DEER ORSHIH 9 TENGER BDAG YUM BNA.ZUG ZUGIIN TENGERIIN EZDUUD NI YUM BILEE.DOOROO HARYALAGDAH IH OLON TENGERUUDTEI OLON SAHIUSUUDTAI SHIIDEHGUI ASUUDAL BHGUI BOLOLTOI.ODOOGOOR UMNU ZUGIIN TENGERIIN EZEN 1 HUU DEER BUUSAN GEJ BNA LEE IH NUUTS BGAA BOLOLTOI.2 DAHI NI BUUJ BNA DARAA DARAACHIIH NI SERJ BGAA.UNDUR TUVSHNII OYUNLAG.URD NASNII BYUN YURUUL IHTEI UDAM SUDAR SAITAI HUMUUS DEER BUUJ BGAA YUM GENE.IH SONIRHOLTOI YUMNUUD YARIJ BNA.BLOGIIN EZENTEI YARILTSVAL ZUGEER BNA AMJILT HUSEY

зочин (зочин)

Харын зүгийн 33 тэнгэрийн талаар тодорхой бичиж өгөөч

Зочин

Naad gurvan tiviig holbogch gujiga udgan chini tegeed ulaach ulaach damjaad urgelj buugaad bdg nohor u.esvel tanai galaas garsan hen negen bas tiim durd huvilaad tiim oilgogdohuun ogood bdg yumu.za yamar ch bsn Oodoo udgan deer buudag gej sonsson.Getel odoo bas Zay udgan deer buugaal baahan buumluudaa tuuj buulgaad l ...Odoo tegeed hen deer buuh gej...Yamar zorilgotoi,yamar zaraaltai irsiim be dee tegeed....

sh (зочин)

hi busadtaigaa uuriin medej bga bvhnee huwaaltsaj baigaad bayarlaa ushuu olon zviliin talaar yariltsaarai

T (зочин)

ZUREH HAR TENGER YMAR TENGER BE

T (зочин)

ERUUL . ZURHEN HAR TEGERIIN TALAAR TODORHOI BICHIJ UGUUCH

e (зочин)

сайн байна уу нэг юм лавлах гэсэн юма. Харчин гэж ямар утга бэлэгдэлтэй үг вэ? хариулж өгч туслаач

о (зочин)

minii medheer bol tengeriin uiliig hen negen dur medej zasal hiigeed ongo tasalna ntr gesen um bhgui bhdaa deed zayag onguud ni uguh gej buyn hishgiig dalaih getel neg uuriin ongogui hairhan lus argaddag buugiin sudlaach tengeriin uiliig horiglohoor daraa ni boduul uuruu asuudald oroh viidee.

o (зочин)

бага насандаа би их сонин сэтгэхүйтэй байсан юм шиг санагддийн өөрийгөө бодоход бусдаас өөр байдаг байждээ. хүмүүс дандаал шүүмжилдэг байсан байх. Тэгээд надад 5 6 7 8 9 10 11 гэсэн тоонууд харваж орж билээ. Эдгээрт бүх орчлон хорвоогийн нэр томъёо багтсан гэж орж ирж билээ хэхэ. Гэнт санаанд орчлоо. Нэгэн жишээ дурьдхад/ 5 ийг цөмтэй зүүрлэхэд 11 нар гэх юмуудаа/ Бидний эхлэлийн хязгаараас төгсгөлийн хязгаар дахь аливаа нэр томъёо хэхэ.

mgl (зочин)

bnu nadaa hurdan hariult ogch chadahuu yg odoo bnuu yruul uu

borhuu (зочин)

hden mynga hden zuun jil saariig haaj sainiig shingeej.olon hetsuu dawaag dawj.uuriiguu busdiin tuluu zolihdoo zolij ywsaar ywsaar etssiin etsest shiwshee udgana ch gene uu munguldei ch gene uu.neg ymnii bool bolj duusah ym shiw dee.bas buumalch gene uu.oron too ni duussan ch gene uu.sonin ymaa.deeshee garah buyn bgaad bdag daanch oron too ni hurehgui.shal teneg.sandal suudaliin tuluu tulaan hiij bga ym shig.hamgiin teneg ni chi hichneen hicheegeed nemergui shiwshee gdeg ymnii l bool bolj huwirna.haraal id ene chin tgeed ariusal gegeerel amar amaglan gj uu.

Zorigo (зочин)

Holbogdoh mail haygaa ugch boloh uu esvel utasni dugaara

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив

Зургийн цомог

Бөөгийн зургууд

Banner